Dec 28
About us
Клубын тухай
Санаа нийлсэн бидний хэсэг нөхөд нэгдэн, энэхүү клубыг үүсгэн байгуулсан билээ. Ашгийн бус, олон нийтийн, сайн дурын гэх тодотголуудтай. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эх орноо таньж мэдэх, байгаль орчноо хамгаалах зорилготой. Бас хилийн чанад дахь сонирхол нэг залуустай танилцан нөхөрлөх хүсэлтэй. Цаашдаа хөдөөгийн малчин түмэндээ зориулсан хүмүүнлэгийн үйл ажилллагааг идэвхтэй өрнүүлэх төлөвлөгөөтэй. Бидэнтэй нэгдэхийг хүссэн, хамт аялахыг сонирхсон хэнд ч болов нээлттэй.
Гишүүнчлэлийн хувьд элдэв шалгуур үгүй, ямар нэг татвар үгүй. Бид бас эх орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүссэн хамт олон, найз нөхдүүдийн аяллыг зохион байгуулдаг. Товч танилцуулга маань нэг иймэрхүү.
Зайгүй хотын завгүй залуус та бүхэн бидэнтэй нэгдээрэй. Дөрвөлжин хананы дунд компьютерийн дэлгэц ширтэн өнгөрүүлдэг орчин үежсэн амьдралынхаа хэв маягийг хааяа боловч өөрчлөн, хээрийн салхи амтлангаа байгалийн сайхныг харж, эрүүл агаарын эрчим хүчийг мэдрээрэй. Эх орон маань тэнд жинхэнэ утгаараа байгаа шүү.
Холбоо барих: ayalagch@gmail.com
99199199, 99013939, 99091944
Ижилээ – Клубын үүсгэн санаачлагчдын нэг
Би аялах дуртай. Шинэ газар оронд очиж, шинэ хүмүүстэй танилцах бүр цоо шинэ мэдрэмж байдаг. Аяллуудын төрөл дотроос авто аялалд илүүтэй дурладаг. Уудам талд салхи татуулан давхин, уул хаданд мотоциклоор аялан, байгалийн сайханд техникийн хүчийг сорих нь залуу насны ид хав, бас эрч хүчтэй дурсамж гэж боддог.
2000 оноос эхлэн Монгол орноороо аялж эхэлсэн. 21 аймагт бүгдээр нь аялж явжээ. Гэхдээ очиж үзээгүй, хөл тавьж, зургийг нь аваагүй газар нутаг очиж үзсэнээс минь олон. Мэдээж нэг л өдөр очно. Аялах тусам ахин дахин аялмаар, шинэ шинэ газар руу явмаар хүсэл шунал төрсөөр. Очсон газар бүрээсээ шинэ мэдрэмж авч, тэр хэрээрээ эрч хүчийг өөрөөсөө мэдэрдэг.
Хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн. Тийм болохоор байгальдаа аль болох ойр байх ёстой гэж би боддог.
Миний эх орны газар нутаг бүр өөрийн онцлог, түүх, зан заншилтай. Хэзээ ч давтадахгүй, дэндүү сайхан газрууд. Анх удаа би говьд очоод хэрхэн гайхаж, хэлэх ч үггүйгээр алмайрч байснаа санаж байна. Хараа цуцам тал, өвөрмөц тогтоцтой өвгөн уулс, нутгийн зон намайг бишрүүлж, уур амьсгалын халуун нь бяцхан айлгаж байлаа. Энэ дэлхий дээр биш, өөр нэгэн гариг ертөнцөд ирчихсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Үнэхээр говь гэдэг үлэг гүрвэлтэйгээ ижил оньсого шиг, содон нутаг.
Алтайн өндөр уулс, цаатан ард түмэн, цэнгэг уст Хөвсгөл далай, Хангайн нуруу. Хэчнээн аялаад ч уйдамгүй үнэхээр сайхан нутаг.
Надаас найзууд, танилууд маань асуудаг юм. “Монголын хамгийн гоё газар аль вэ?” гэж. Өөр өөрийн онцлог, өвөрмөц тогтоц, байгалийн өнгө төрхтэй гайхамшигт газруудыг хооронд нь харьцуулах даанч аргагүй. Бүгд л үзэсгэлэнтэй, бүгд л гоё газар.
Миний бодлоор байгальд ойр байх тусам байгалиа хайрлан хамгаалах сэтгэлтэй болдог. Харин ийм чанар харамсалтай нь хотжилт, техник, технологийн дэвшил хоёрт дөрлөгдөөд хөдөөг мартсан өнөөгийн хүмүүст улам бүр дутагдаад байна.
Энэ дэлхий дээрх байгалийн төрх, газар зүйн тогтоц бүгд миний эх оронд бий. Уул, ус, тал хээр, мөнх цас, аагим цөл, хөвч тайга бүгдийг нь Монголд харж болно. Бөмбөрцгийн зургаан тив зургуулаа жижигхэн Монголд минь багтжээ. -40оС хэмээс +40оС хэмийн эрс тэс, дөрвөн улирлын цаг агаартай. Тэнд орсон цасанд атаархаж, энд дэлгэрсэн алаг цэцгийн нугыг санаа алдан ширтэх шаардлага бидэнд байхгүй. Бидэнд бүгд бий. Эцэг өвгөд нь ийм гайхалтай газар нутгийг өвлүүлж орхисон үнэхээрийн азтай, бас баян хүмүүс бид. Үүнийгээ мэдэрч эх орныхоо уул толгодоор аялах сайхаан.


January 27th, 2010 at 1:51 pm
Yuunii umnu enehuu Club-iig sanaachilsan ta buhend amjilt husie. Minii ergen toirnii humuusiin amnaas dandaa l neg saihan huduu yavah yumsan, yu ch bodohgui hotoos hol hed honoh yumsan gsn ug gardag hernee yavaad bgaa ni haragddaggui, zav ni gardguimuu, evee oldguimuu buu med hehe, huniig heleltgui bi ch gsn. Harin ene Club yaaj ayalah uchraa olohgui, husel, zorilgooroo negdej chadahgui bgaa yag bidend zoriulsan shineleg zuil bna. Hotiin gsn todotgoltoi, office-iin zaluuchuud bid chini huduu btugai hot dotroo gaduur tsuuhun yavdag bolson yum bnaa ergeed bodson chini. Gereesee garaad mashin, mashinaas buugaad ajil, ajlaas garaad mashin, mashinaas buugaad ger geel…. Ter deer bichsen saihan saihan gazruudiin tun tsuuhund ni ochij uzsen, zarimiig ni bol sonsoochgui l gazruud bna. Yamartai ch ta nariin egneend negdej zaluu nasan deeree ihiig uzmeer bna
nuguu yum uzej nud tailah gedeg biluu. Chuluut tsagaa ur buteeltei, bas jinhene utgaar ni amarch unguruulehiig husch bgaa buh zaluusiig negdetsgeegeerei gj urialj bna. Ugaasaa teed iim goyo yum zohion bguulj bhad namaig urialsan urialaagui olon zaluuchuud negdeh blgui dee. Itgeltei bna.
January 28th, 2010 at 9:24 pm
Hey, burtguulehiig hussen humuus shuud tanai website-aar damjuulaad burtguuleed bh bolomjtoi yu? Tehgui bol humuus chini yer ni ih zavgui bdag bolhoor za burtguulne dee geel yavaad bj magadgui shuuu,
January 29th, 2010 at 2:54 pm
Zuvluguu ugsund bayarlalaa. Burtgel iin huudas hiigdej garaaguy bn. Gehdee biden ruu email bichij, zalgaj bolno. Jiliin ayalaliin tuluvluguu gargaj bgaa. Udahguy medeeleh bolno, ter yeer burtgeliin procedure todorhoi bolnoo.
Uuriig chin burtgej avahdaa bayartai bh bolno. Delgerenguy medeellee ayalagch@gmail.com ryy yavuulj bolno. Thanks again
February 4th, 2010 at 4:44 pm
Hi zaluusaa ene udriin mendiig hurgiye.Mundag yumaa.Mongol ornii zaluuchuud ta hedeer baharhaj baina.Manai heseg zaluus ta hedtei negdehed bayartai baina.Bayarlalaa.
March 15th, 2010 at 7:52 am
Sain bna uu?
Ta nariin ehlsen ajil Yneheer dajgYi heregtei bas tsagaa olson zyil boljee.
YYniigee tsaash n ulam bYr hogjYYlj olonii hYrteel bolgohod tani amjilt hysmeer bna.
Mongol eh oronoo gesen setgeliin hovchiig mini ulam changalah shig sanagdlaa.
Ta hedeeree baharhaj yavaa shYY. mongol orond mini ta nar shig setgel sanaa negdsen
zaluus l dutaad bgaa um shig sanagdah umdaa.
April 18th, 2010 at 8:29 pm
hi. burtguuleh sonirholtoi humuus n yag yah yostoi um bee? deerh 3 dugaaraar holbogdoh u?
May 3rd, 2010 at 8:26 pm
sain baina uu? Yunii umnu tanai clubd undruus undur ajliin amjilt husie! Anh bi ta nariig huduu yavdag gej sonsood neeh ch ooshooj bgaagui ee. Argachgui biz…salhind l garch bna gej oilgoson yum chin hehehe. tegsen chin ta nariin ayalalaar yavahdaa avhuulsan zurguudiig chin haraad uneheer bishirsen shuu. Setgeld uldsen hamgiin goe zurag ni Binderiin narsan dund avhuulsan zurag…daanch bi yavj chadaagui.neg l dotno sanagddag yumaa. Minii medeh hamgiin saak zaluus ta nar shuu! MUNDAG
June 15th, 2010 at 2:10 pm
Залуусаа та бүхнийг хотын төдийгүй хөдөөгийн залууст хэрэгтэй ажил санаачласанд баяр хүргэе. Сүүлийн үед Монголчуудыг хот, хөдөөгийн гэж ялган зааглаж хооронд нь хагаралдуулах бодлого шар сонин, интернетийн хуудсаар гарах болсонд сэтгэл эмзэглэх байсан юм. Та бүхний аялал хот, хөдөөгийн хүмүүсийг уулзуулж Монгол хүн бол аль ч нутагтаа амьдарч байсан эх нутаг, эх хэл, өв соёлоороо холбогдсон нэгэн үндэстэн гэсэн бахарлыг төрүүлэхэд их хэрэгтэй ажил байна. Та бүхэнд амжилт хүсье.
September 11th, 2010 at 8:17 pm
Сайн байна уу? Боби Чиний болон танай найз нарт ийм сайхан ажил амралт санал болгож Монголын залуучуудаа монголоороо бахдах,Монголынхоо үзэсгэлэнт газраараа бахдах сэтгэл суулгаж залуусдаа дэмий зүйлд цагаа бүү үр гэсэн санааг өгсөнд, ийм сайхан зүйл сэдсэнд баяр хүргье.За чамд болон танай хамт олонд амжилт хүсье.Аялалын зургууд их гоё юм байнаа.
December 29th, 2010 at 7:48 pm
Sain bna uu? Tanai clubiin talaar www uzeed khiij bui zuiliig kharaad unekheer mundag sanagdlaa. Unekheer mundag bna shuu.,, Mongoloooroo mash ikh bakharkhadag ochij uzekhiig khusej bui nileed gazar bii. Aylaliin zurguud ni bas mundag goy umaa. Tanai clubiin khamt olond 2011 ondoo amjilt buteeleer duuren baigaarai gej khusye, Tsag baigaad zabtai bol unekheer aylakhiig bas khusej bnaa,
Amjilt!!
June 22nd, 2011 at 10:21 pm
Sain bnauu yuni omno tanai hamt olon bas aylagch ta nart amjilt aziig hvsen erooe.Ta nariin hiij bgaa ene vil ajilgaa vneheer sonirhohgvi bhiin argagvi bas ih bahdam yumaa.
Ene clubiig sanaachlagch Ijleegiin bichsen bvhen setgeliig mini vneheer hodlogloo. Zaluusaa ene aylald oroltsooroi gej urialj bnaa.
Setgel zvrhneesee bvh sain saihan gerel gegeetei bvhniig hvsen erooe.
September 7th, 2011 at 11:13 am
sain bainauu ta buhnii ene ih ajild undur amjnilt husiye.bi ch bas aylah durtai negen mongol zaluu bna aa ta buhentei ayalj giaham saihan baigaliig tolidoh bolomj olgooch yaj burtguulj daraagiin chin aylaliig medeh we
February 5th, 2012 at 3:50 pm
Сайн байна. Бидэ орос гурнай 4х4 клубай.
Бидэ 22.07.2012 Монгол трофи яванаа. Казахстаанда 7ин фестиваль туризма болоноо http://forum.racing.kz/index.php?showtopic=39442&st=40&gopid=1241169&
Напишу на русском языке, надеюсь сможете перевести.
Мы, представители внедорожных клубов Забайкальского края России: http://offroad.borzya.ru/forum/viewtopic.php?f=7&t=240 Собрались в Трофи экспедицию по Монголии. Часть группы вернется обратно, а вторая половина едет в Казахстан на седьмой международный туристический фестиваль в г.Риддер.
Приглашаю вас к сотрудничеству. Будем рады познакомиться с вами.
Можете зарегистрироваться на выше указанном сайте или написать мне: dogdom_1@mail.ru
April 4th, 2012 at 12:43 am
Bi neere club-iin gishvvn boloogvi l yavaa shdee. Namaig bvrtgeerei.
May 20th, 2012 at 4:54 pm
sain baitsgaana uu bi nissan patrol gedeg mashiniig nernees tsaash
medehgui l bsan harin jiliin umnuus neg y60 avaad yanzalj ehelsen
odoo bur horhoisood bgaa bugdiig ni uuruu hiih geed uzeed l bn
bolj bgaa bi tanai club-t elseh gesen yum YAHUU