May 14 2012

Aялагчийнхан Nissan Challenge 2012-т оролцов

Category: Dugana Khad, Nissan Challenge, Past Tripsebayar @ 10:55 am

Nissan Challenge 2012 тэмцээнийг Моннис Моторс компани, Ниссан 4×4 Клуб хамтран 2012 оны 5 дугаар сарын 5-6-ны хооронд зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд Аялагч клубээ төлөөлөн Боб, Энх, Памбага, Магли болон Тулга (8 настай)  нар улбар шар машинаараа оролцож 2 байр эзлэв. 10 баг оролцож, авхаалж самбаа сорьсон 8 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр байр эзлүүлэн шалгаруулсан юм. 5-ны өглөө 8 цагт багууд, зохион байгуулагчид цугларч нээлт хийгээд Бор нуурын бор шавар луу гарсан.

nissan challenge 2012

Continue reading “Aялагчийнхан Nissan Challenge 2012-т оролцов”


May 10 2012

Хагийн хар нуураа гэж…

Category: Khagiin Khar Nuur, Past Tripsebayar @ 2:53 pm

Хагийн хар нуур

Бас нэг аялачихаад ирлээ. Энэ удаад Боб “уруу татаад” явчихлаа. 4 дэх өдрийн орой л “Нэг уулзаадахий” гээд байсан чинь Ари, Дээгий, мань 3-ыг цуглуулж байгаад баахан сурталчилгаа хийгээд маргааш нь гарах юм боллоо. Угаас нэг машинаар явах болохоор нэг их зарласан ч үгүй цаг хугацаа ч байдаггүй. Бэлдэж барих ч юм юу байхав бүгд бэлэн байгаа болохоор гэр гэрээсээ ажил төрлөөсөө виза аваад боллоо. Дээгий маань л ажлаа зохицуулах гэж хэд утас цохисон байх. Хэд 3-ыгаа ийшээ тийшээ явчихаад ирэхээр яваагүй үлдчихсэнгүүд нь нэг хэсэгтэй л харамсдагшдээ. Тэгээд ч Хагийн хар нуур шүү дээ. Mанай орны 4000-гаад нуурын нэг. Нууранд хүрэхийн тулд машинаар дөхөж болох боловч, яг нуур хүртэл явах ямар ч аргагүй нэг бол явган нэг бол мориор хүрэх боломжтой. Манайхнаас Ари, Боб эд нар урьд нь хэд хэд оччихсон хүмүүс, бусад нь очих гэж хэд хэд оролдсон улсууд.

Маргааш нь Гугагаас хэрэг болгоод лебёдканий реле асуусан чинь “Өө та нар намайг орхиод явах гээгүй биз дээ, би ажлаасаа чөлөө авчихна, явнаа” гэдэг байгаа. Чихээд л тавуулаа гарлаа даа. За тэгээд ойлгомжтойшдээ. Тав дахид үдээс өмнө Боб Ари хоёр машиндаа жаахан үзлэг нтр хийгээд, Ижлээгээс хэсэг хайрцаг сав, бас бус зүйл аваад үдээс хойш нь хүмүүсээ хөнжил пүүгээтэй нь цуглуулж аваад гарлаа. Бидэнтэй хамт явахаар Талст угаалгын босс удирдлагууд тохирсон байсан. Тэд нар ч бас “Хар нуур” луу өвөл зүтгэж байсан туршлагатай хүмүүс. Босгын гүүр дээр тэдэнтэй болзсон байлаа. Оройн 8:00 цагт “Болзоотын бор толгой”-гоос хамтаа цааш аялалаа. “Бэлчир” өнгөрч “Тэмээн хошуу” даваад “Алтан намаг”-ийн наахна очиж хоноглолоо. Наана том Туулаа гарахад сүртэй байсан шүү. 4-р сарын 27-нд Туул гол маань тавьчихсан ч гэсэн эргээрээ нилээн зузаан хайлмагтан хөлдсөн байсныг мөс зүсэгч ч л хагалж орсон доо. IronMan бампертай тулдаа л гарсан. Маргааш нь сайхан нарлаг өглөө боллоо.

Continue reading “Хагийн хар нуураа гэж…”


Aug 05 2011

Ниссан тур 2011

Category: Nissan Tour, Otgon-Tenger, Past Trips, Zavkhanebayar @ 2:36 pm

Ниссан турд явах “их хувь заяа” тохиов. 12 хоногийн аялалд тав зургуулаа ажил амьдралаа зохицуулаад гарна гэдэг бас л зохиол шүү. Ер нь бол жилийн өмнөөс ярьсан болохоор болсон биз. Наадмын дараа буюу 15-ны өглөө 8 цагаас Ниссан төв дээрээс сүр жавхлантай хөдөллөө. Манай машины баг 6 номертой. Талбайг анх удаагаа нар зөв тойрч зургаа татуулаад аялалд оролцох 7 машин маань цуваагаар нийслэл хотоосоо гарсан.  Аяллын ахлагч нь Моннис Моторс-ын гүйцэтгэх захирал П. Баяр. Ерөнхий нь Ижлээ, Ниссан 4×4 клубын тэргүүн. Манай хүн бүх зураг маршрутаа зохиож цаг хугацаа аяллын хар зургаа хийсэн юм. ТВ-ээс ТВ5-ийн групп, 2 зургалаач 2 сэтгүүлч. Ниссан клубын 1 тэрэг, Моннис-ээс 2 тэрэг, бусад нь аялагчид. Моннис-ийнхан цаг их сайн барьдаг юм билээ. Аяллын өмнөх уулзалтууд, хэлсэн ярьсан цаг бол яг л юм билээ.

Аяллын  эхний өдөр баахан л давхилаа, элсэн тасархай дээр очиж 30 минут зогсов. Ниссанийхан Ү62-ын зургыг тэмээтэй баахан татав. Мань хэд нь бас ярилцлага өгөв. Дараа нь Эрдэнэ-Зуу орж хэсэг саатаад Хужирт орлоо. Эхний өдөр Үүртийн тохойн ойролцоо байдаг цагаан цутгалан орж хоноглов. Урд нь тэр хавиар явж л байсан ч цагаан цутгалангын талаар ер дуулаагүй юм билээ. Цагааны голын жижигхэн хөөрхөн цутгалан байна лээ. Дээгий зургыг нь авсан юм. Энэ өдөр аяллынхан маань эрт буусан, хоноглох газраа. Эхний өдөр учраас аяллынхан маань баахан бие биенээсээ бишүүрхэцгээж байлаа. Тэгээд ч Ниссаннийхан эхний өдрийн үдшийг танилцах үдэш болгоо биз. Оройны хоол ундаа хийж идчихээд пультээ асааж сандлуудаа тойруулж суугаад танилцаж гарав. Манайхаас Боб “хүн муутай хүн”-ы тухай дуугаа дуулж урлагын номерын нүүр тахлав.  За тэгээд багууд ч бас бүгд л дуу дуулав. 1 дугээр баг буюу Ижлээгийн баг бол ТВ 5-ийн найруулагч Наранцэцэг, зураглаач Золбоо, зурагчин Сайнаа. 2 дугаар баг буюу Ниссанний босс ууд, Баяр захирал, тэргүүн хатагтай Хажидмаа, Ниссанний ерөнхий инженер Давааням, тогооч Наранцэцэг, харилцагч Даваадорж. 3 дугаар баг буюу Амгаагийн команд бол тэдний найзууд Анар, Энхбаяр, найз охин Ундраа. 4 баг бол Халиунаагийн групп Чингүйн, Мөөгий, Баку. 5 дугаар баг буюу адуучин багынхан бол Базарсад, Түвшин, Баярбат, Адуучин ах хуу байлаа. Манайхан бол “Sex” баг Энх, Боб, Гуга, Дээгий  тэгээд Анхаа дүү байлаа. 7 дугаар баг Ниссаний баг, Золзаяа, Мижээ, Бат-Эрдэнэ сэтгүүлч, зураглаач Бат-Эрдэнэ. Эхний өдөр майхандаа 4-үүлээ унтлаа. Яаяа манай майханд унтах битгий хэл ойрхон гарах аргагүй дандаа басс оркестер хүнгэнэж байсан гэсэн.

Continue reading “Ниссан тур 2011″


Mar 28 2011

2011 oны нээлт – Асралт хайрхан

Category: Asralt Khairkhanebayar @ 4:44 pm

Энэ жилийн аяллын нээлтээ Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан руу 4 сарын 22-24 ны хооронд хийхээр төлөвлөж байна. Эрхэм журмын нөхдийнхөө санал бодлыг хүлээж байна.

Хурлаа 4 сарын 15 -нд 4-р дэлгүүрийн эсрэг талын Kings Crown pub-д 19 цагт хийхээр боллоо.


Aug 04 2010

Ниссан Тур-2010

Category: Khuvsgul, Nissan Tour, Past Tripsebayar @ 9:50 pm
Байгаль, танин мэдэхүй, адал явдал, бартаат замын авто аяллын тайлан
 
 ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖИЙН ӨДРҮҮД
 Ниссан Тур аялал маань оны 7-р сарын 14-25 өдрүүд 2010 онд Хөвсгөл нутгийн зорьсон нь учиртай. Аяллын гол байнь Хөвсгөл далай юм, түүнийг анх удаа нар зөв бүтэн тойрох гэсэн томоохон зорилт тавьсан. Ниссаны бартаат замын жийп автомашины хүч чадлыг сорьдог Ниссан Тур-2010 байгаль зөв бүтэн амжилттай тойрч, танин мэдэхүй-дисковери, адал явдал, бартаат замын аялал Хөвсгөл далайг нар, Монголын авто аяллын түүхэнд шинэ хуудас нэмсэн билээ. Морь болон Сантын даваагаар нэг цаг мөчид ойртох хамгийн ойр цэгүүдэд автомашинаар хүрэлцэн очсон анхны тохиолдол нь энэ удаагийн Ниссан Тур, тэмээн хөсгөөр нутгийн иргэд давдаг Утрагийн даваа, Жиглэгийн даваа, нэг төрлийн автомашинаар аялж, Хөвсгөл далайд-2010 аялал боллоо.
Дэлхийн тундрын өмнөд цэг шовх бүрдсэн, Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймаг, мөнх цаст, сүрлэг Хорьдол Сарьдаг, Мөнх Сарьдаг, Бүрэн хааны нуруу, байгалийн үзэсгэлэн300 нууруудаас бүрэлдсэн Дархадын хотгор, Хатгал, Жанхайн цагаан эрэг, Ханх, Хороо ноён оргил Дэлгэрхаан, Алаг цар зэрэг тосгон суурингууд, Хар ус, Утрагийн рашаан, Хорьдол сарьдагийн, Их уул, Уран дөш оргилууд, Анжгисын тохой, хөвч тайга, нүүдэлчдийн удам цаатан нөөц, дархад, хотгойд түмний нутгаар аялж, дэлхийн цэвэр усны, хөх цэнхэр сувд-Хөвсгөл далайгаа тойрч 2400км аялсан юм.
 
АЯЛЛЫН НЭЭЛТ, ГАРАА
Болзсон цагтаа Наадмын амралтын дараагийн өглөөний  07:00 цагт цуглацааж эхлэв. Хувьтай хүн хур дагуулдаг гэж. Тэр өглөөнэлээн ахиухан бороо орж байлаа. Бид ч яахив, юун бороо, өмнөөтом зорилт тавьсан тул замд гарахаа л бэлтгэж байлаа. Ачаа Сүх жанжины талбайг тойрч автозамын нойллож аваад чиглүүлэн замд гарлаа, хөсгөөтатаж, Ниссан төвөөсөөхөдлөн, Монгол улсын“0” цэг дээрээс км-ын гүйлтээ, хүлгийн жолоог умард зүг. Гол ус, мөрөн, “нуур-далайголныг гэтлэх, туулах тул бүх машинууддаа сноркил, бамбалзуур намаг, бартаат замд явах тул либотка суурилууллаа. Улс тунхагласны баяраар нэлээн наадсан манайхан(Ниссан төвийнхөн) өглөөгүүр эрт үдэж өгөхөөр цугларч амсангүй байв. Гэвч сайхан сэтгэлийн үзүүрт шар тос”  Энхтайвны өргөн чөлөөгөөр зөрж өнгөрч буй машин, иргэд гараа даллан үдэж байлаа.

Улаанбаатараас гараад замын жижиг суурингуудыг өнгөрч явж, Дархан, Эрдэнэт хүртэл давхиж, Эрдэнэт дээр 1 цагийн завсарлага авснаар дахин, Булган хот, Булган аймгийн нутаг дахь Уран тогооны бэлд очиж хоноглолоо.    

2010-07-15, Уран тогоо уул
 Отоглох газраа шөнө буусан юм. Өвс ихтэй болоод ч тэр үү, модон дотор өвсний чийг нэлээн их байлаа. Майхан саваа барьж, хоол унд идэх нь идээд, амарцгаалааӨглөө нь Уран Тогоо уул руу гарах гэж гимнастик хийж гарлаа. Нэлээн ч өндөр юм байна лээ. Ар талаас нь гардаг замтай. Уран Тогоо уулан дээр гараад бяцхан хурал хийв. Өчигдөр нь 3 номерын аялагчид бууж бие зассан хүнээ мартаад явсан, хойно нь явж байсан машин мартагдсан хүнийг нь авсан зэрэг алдаа хийснийг донгодов. 4 номерынхонд, аялал эхлэхийн өмнө хуралд суугаагүйгээс мэдээгүй байсан хэд хэдэн асуудлуудыг танилцуулав. Багуудад нэр оноох ажлын шалгаруулалт хийж, онцгой нэртэй багт Ниссаны гарын бэлэг-Суудлын дэр бэлэглэв. Энэхүү ажиллагаанд 4 номер Нис, Нис-Нисдэг Ниссангэдэг нэрээрээ түрүүллээ. Хожим нь энэ нэр нь хүндэдсэнталаар дурьдах болно. Эхлээд онцгой нэртэй багт бэлэг өгч байснаа сүүл рүүгээ бүх багтаа бэлгээ өгчихлөө. Ингээд бид хэд патиараа татуулчихаад, аялагч Бадамсамбуу ахынхаа тайлбар мэдээллийг сонслоо.  

 

Continue reading “Ниссан Тур-2010″


Next Page »