Apr 15 2010

Улаанбаатар-Бурхан Халдун-Улаанбаатар

Category: Burkhan Khaldunebayar @ 10:04 am

2010.04.09-10

2010 оны анхны аялал. Энэ оны аяллын салхийг хагалсан хэрэг. Багийн бүрэлдэхүүн харин нэлээд сонирхолтой байлаа. Бид бол яахав ойлгомжтой, авто, мото сонирхдог, улмаар унаж давхих хообийтой, товчхондоо бол техникжсэн улс. Харин хамт явсан хэсэг нөхөд маань явган аялал сонирхдог залуус. Товлосон цагтаа хөдлөх гэсэн боловч нэг маань хойшлуулж болшгүй, хоолой дээр хутга тавьсан чухал уулзалтыг хонтоор дээрээ хийх хэрэгтэй байсан тул бид ажлынх нь гадаа хүлээж байгаад гоонжтой нь машиндаа суулгаж аваад давхив. Ер нь бол иймэрхүү зүйл зүйл үе үе тохиолдоно шүү. Ажлаа ч хиймээр, аялалдаа ч гараад шидчихмээр. Аль алийг нь амжуулах гэж аминдаа бажигдана аа хааяа. Гэхдээ л зохицуулдаг даа. Тийм ээ, манайхаан.

19 залуу дөрвөн машин хөлөглөөд эзэн Богд Чингис хааныхаа хүндлэн биширч, тахиж шүтэж байсан, басхүү хааны онгон хаа нэгтээд нь нуугдаж байж ч мэднэ хэмээн түүхч судлаачдын таамагладаг тэрхүү ариун дагшин нутгийг зорин хөдөллөө. Сааталгүй давхисаар Багануур, цаашлаад Мөнгөнморьт хүрч, найдвартай нь дээр гээд нутгийн залуугаар газарчлуулан отоглох газраа ирлээ. Майхнаа барих, гал түлж, хоол хийх гээд хээрээр гэр хийгчдийн хамаг л ажлыг амжуулсаар үдэш болоход нэг амсхийв. Түүдэг галаа тойрч суугаад, хоорондоо гайгүй сайн танилцав. Өдрийнхөө хөгжилтэй дурсамжийг аяны богцны ганц нэг “юм”-аар ч даруулав. Маргааш нь эрт аяллаа эхлэхээр төлөвлөөд тэгсхийгээд эртхэн амарцгаалаа. 40-80 см хунгарласан цасан дундуур мацан уулын оргилд хүрэх амаргүй даваа ирэх өдрийн нартай хамт биднийг хүлээж байгаа. Тэр шаггүй аяллын бэлтгэл гэж бас яггүй байх нь гарцаагүй ээ.

Цааш унших


Apr 06 2010

2010 Opening – Нээлт – Бурхан Халдун

Category: Burkhan Khaldun, Past Tripsebayar @ 9:17 am

Аялагч клубынхан 4 сарын 9нд 2010 оны аялалаа эхлүүлж байна.

Энэ удаад эзэн Чингис хааны маань өлгий Бурхан Халдун.

Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм.

1992 онд 12,000 km² талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан.

Чингис хааны эрт vеэс тахиж шvтэж ирсэн Бурхан халдун уул нь Тєв аймгийн Мєнгєн-Морьт суманд орших Мєнхжаргалан уул хэмээн vзэж байгаа аж. Гол vндэслэл нь “Нууц товчоо”-нд Бургийн гол хэмээх газар Бурхан халдун байгаа гэж гардаг. Мєн буухиа морины хурдаар Бурхан халдун дээр гарлаа гэдэг, буухиа морь 20-30 км-ийн хурдтай. Гэтэл Хэнтийд байгаа Бурхан халдун бvргийн голоос 90 км-ийн зайд оршдог нэг мориор уралдаад хурэх зай биш юм. Бурхан халдуныг нууцалж бичсэн нь “Нууц товчоо”-ны бас нэгэн нууц гэнэ.