Jun 06 2010

“Mongolia Trophy”-гийн сонин хачнаас

Category: Mongolia Trophy, Past Tripsebayar @ 11:54 am

2010 оны тавдугаар сарын 27-ны 10.00 цаг. “Mongolia Trophy” аяллын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа болох гээд багууд цугларцгааж байлаа. Бидний хувьд нийтийг хамарсан ийм аялал анх удаа зохион байгуулж байгаа болохоор хүн бүхэн тун хариуцлагатай хандаж, хэрэндээ л хичээцгээж байв.

Аялал зохион байгуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 21 хоногийн өмнө уламжлахад минь биднийг дэмжин хамтран ажиллахаар болсон билээ. Бид ч тэдний дэмжлэгт талархан хамтран ажиллаж байлаа. Гэтэл аялал эхлэхээс ердөө ганц хоногийн өмнө Төрийн тусгай хамгаалалттай газрын удирдах албанаас утсаар ярилаа. Баахан жийп унасан залуус 250 мянган төгрөгний бооцоо тавьчихаад дархан цаазтай газарт дураараа давхилдан ралли хийх гээд байна гэж тэд “хардан” аяллыг маань хориглох нь тэр. Яамны дэмжлэгтэй, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын зөвшөөрөлтэй байсан бидэнд энэ мэдээ дэндүү гэнэтийн байв. Бидний ажлын тухай буруу төсөөлөл тэдэнд төрсөн байх. Бид очиж уулзаад, ралли биш адал явдалт авто аялал хэмээн тайлбарлаж, зарим нэг тэмцээнээ бүр цуцалж, зарим тэмцээнийхээ байршлыг өөрчлөхөөр болов. 11.00 цагт аяллын нээлт болж байхад би Байгаль орчны яамны үүдэнд зөвшөөрлөө хүлээгээд сууж байлаа. Нээлт ч боллоо, зөвшөөрлөө ч авлаа.

Ер нь бол, “Mongolia Trophy” шинээр зам мөр гаргахгүйгээр тогтсон хуучин замаар аялдаг, гэхдээ гол нь очсон газар орондоо зүй зохистойгоор хандаж, байгаль орчноо бохирдуулалгүй ул мөргүй аялах дадлыг дотоодын аялагчдад олгохыг зорьсон аялал юм. Бидний энэ санааг, хийж буй ажлыг маань холдогдох албаны хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна аа.

За одоо, албаны өнгө аястай оршлоо өндөрлөж, аяллын сонин хачнаас сонирхуулъя.

Хоёр цагаар саатсаныг эс тооцвол бүх зүйл төлөвлөсний дагуу. Эхний зогсоол маань Тэрэлж дэх хүүхдийн цэцэрлэг. Бид гэр гэрэсээ авчирсан тоглоом, зургийн хэрэгслээ аваачиж бэлэглэсэн юм. Хотын “цамаан” багачуудын уйдсан, бас жаахан голсон тоглоомууд хөдөөгийн тэр багачуудад бол ховорхон сюрприз байлаа. Багачуудыг баярлуулсны дараа анхны тэмцээнээ явууллаа. Багууд бүгд өөр өөрсдийн “Соном өвөө”-нүүдээ сонгож уулын дугуйгаар уралдацгаав. 5.5 км зам тийм ч амар даалгавар байсангүй ээ, ихэнхэд нь. Анхны 20 оноогоо авсан хөөрч баярласан багийн мишээлттэй царайнууд, буруу сонголт хийж баян ходоод авчрах тамирчин уралдуулсан алдаагаа ярилцах хөмсөг ялимгүй зангидаастай, харц нэлээд серьёзный царайнууд анхны тэмцээний төгсгөлийг зураглан үлдээв.

Continue reading ““Mongolia Trophy”-гийн сонин хачнаас”


May 03 2010

Mongolia Trophy “Khag-Tuul Rivers 2010″

Category: Mongolia Trophy, Past Tripsebayar @ 6:53 pm

Адал явдалт, авто аялалд урьж байна

 “Аялагч клуб” болон “Off-Road Mongolia” клубүүд хамтран дотоодын жуулчид болоод авто аялал сонирхогчдод зориулан “MONGOLIA TROPHY” адал явдалт авто аяллыг цуврал болгон зохион байгуулж байна. Анхны аяллаа 2010.05.26 – 30-ны хооронд “Khag-Tuul Rivers 2010” чиглэлээр явуулахаар боллоо. 

 “MONGOLIA TROPHY” нь “Challenge Yourself” (Өөрийгөө сорьцгооё) гэсэн уриатай. Улам бүр орчин үежиж, техник технологийн хурдацтай хөгжлийн алхаанд амрах чөлөөгүй ажиллаж буй завгүй хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх, нөр их ажлын стрессээ тайлах хамгийн шилдэг сонголт байгалийн аялал жуулчлалыг дотоодод хөгжүүлэхэд бидний аялал зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаа билээ. Үзэсгэлэнт байгальд адал явдлаар “хачир” хийх “MONGOLIA TROPHY” нь эх орныхоо үзэсгэлэнт газар орныг нээж, тэдгээрт хүрч очих зарим бартаат авто замыг дотоод, гадаадын жуулчдад нээлттэй болгоход тусална. 

 Уг аялал бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд аялах, хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туршлага нэмэх сургууль болох юм. 

 Аяллын үеэр олон төрлийн хөгжөөнт, спорт тоглоом тэмцээнүүд зохиож нийлбэр дүнгээр эхний 3-н байрыг шалгаруулж

“MONGOLIA TROPHY”цом, 

Bridgestone 4 дугуй, IronMan алсын удирдлагатай лебедки, IronMan амортизатор пүрш-ээр шагнана.

Монголын хөдөөгийн бартаат замд ямар төрлийн 4х4 машин хамгийн тохиромжтой бат бөх болохыг, шаардлага хангах ямар тоног хэрэгсэл хэрэгтэйг, хоол хүнс, хувцас хэрэглэлийг хэрхэн тохируулахыг харьцуулж мэдэх  боломжтой юм. 

 Эх орныхоо байгалийн сайхан, түүх, дурсгалт газруудыг нээж өөрийгөө сорих уриатай аялал маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжин бүтээгдэхүүнийг нь дотоод, гадаадын зах зээлд сурталчлах зорилгыг агуулж байгаа билээ.  NTV телевиз болон ФМ Радио сувгаар нэвтрэх цуврал нэвтрүүлгүүд болон интернэт хуудсаар сурталчилгаа хийгдэнэ. 

Ивээн тэтгэгчид: “Таван Богд Моторс”ХХК,

IronMan 4×4

“Шунхлай Групп” XXK

АПУ-Fusion брэнд

Уулын дугуйн аялагчдын клуб

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

Холбоо барих утас: 96023939, 96623939