Dec 30

Our team

admin @ 8:32 am

Enkhbayar Энх - Эх орончдын амь хайргүй тэмцэж хамгаалж харамлаж ирсэн сайхан Монгол орноо мэдэх мэдрэх хэрэгтэй гэж. Компьютерийн мэргэжилтэй. Улаанбаатарын уугуул. Сагсан бөмбөг, хөл бөмбөг, бараг бүх спортод дуртай.

  

    

Ижилээ - Клубын үүсгэн санаачлагчдын нэг

Би аялах дуртай. Шинэ газар оронд очиж, шинэ хүмүүстэй танилцах бүр цоо шинэ мэдрэмж байдаг. Аяллуудын төрөл дотроос авто аялалд илүүтэй дурладаг. Уудам талд салхи татуулан давхин, уул хаданд мотоциклоор аялан, байгалийн сайханд техникийн хүчийг сорих нь залуу насны ид хав, бас эрч хүчтэй дурсамж гэж боддог. 2000 оноос эхлэн Монгол орноороо аялж эхэлсэн. 21 аймагт бүгдээр нь аялж явжээ. Гэхдээ очиж үзээгүй, хөл тавьж, зургийг нь аваагүй газар нутаг очиж үзсэнээс минь олон. Мэдээж нэг л өдөр очно. Аялах тусам ахин дахин аялмаар, шинэ шинэ газар руу явмаар хүсэл шунал төрсөөр. Очсон газар бүрээсээ шинэ мэдрэмж авч, тэр хэрээрээ эрч хүчийг өөрөөсөө мэдэрдэг.

Жаргалсайханы Оюундэлгэр-Дээгий Сүхбаатар аймагт төрсөн. Луу жилтэй. Хэвлэл, мэдээллийн салбарт ажилладаг. Фото зураг авах хоббитой. Нисэх, авто загварын спортоор хичээллэдэг. Аялах дуртай. Өөр олон юм сонирхноо.

  

Хуягбаатарын Ариунболд-Боб Клубын ерөнхий нарийн бичгийн дарга. Авто спорт сонирхдог.