Aug 04 2010

Ниссан Тур-2010

Category: Khuvsgul, Nissan Tour, Past Tripsebayar @ 9:50 pm
Байгаль, танин мэдэхүй, адал явдал, бартаат замын авто аяллын тайлан
 
 ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖИЙН ӨДРҮҮД
 Ниссан Тур аялал маань оны 7-р сарын 14-25 өдрүүд 2010 онд Хөвсгөл нутгийн зорьсон нь учиртай. Аяллын гол байнь Хөвсгөл далай юм, түүнийг анх удаа нар зөв бүтэн тойрох гэсэн томоохон зорилт тавьсан. Ниссаны бартаат замын жийп автомашины хүч чадлыг сорьдог Ниссан Тур-2010 байгаль зөв бүтэн амжилттай тойрч, танин мэдэхүй-дисковери, адал явдал, бартаат замын аялал Хөвсгөл далайг нар, Монголын авто аяллын түүхэнд шинэ хуудас нэмсэн билээ. Морь болон Сантын даваагаар нэг цаг мөчид ойртох хамгийн ойр цэгүүдэд автомашинаар хүрэлцэн очсон анхны тохиолдол нь энэ удаагийн Ниссан Тур, тэмээн хөсгөөр нутгийн иргэд давдаг Утрагийн даваа, Жиглэгийн даваа, нэг төрлийн автомашинаар аялж, Хөвсгөл далайд-2010 аялал боллоо.
Дэлхийн тундрын өмнөд цэг шовх бүрдсэн, Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймаг, мөнх цаст, сүрлэг Хорьдол Сарьдаг, Мөнх Сарьдаг, Бүрэн хааны нуруу, байгалийн үзэсгэлэн300 нууруудаас бүрэлдсэн Дархадын хотгор, Хатгал, Жанхайн цагаан эрэг, Ханх, Хороо ноён оргил Дэлгэрхаан, Алаг цар зэрэг тосгон суурингууд, Хар ус, Утрагийн рашаан, Хорьдол сарьдагийн, Их уул, Уран дөш оргилууд, Анжгисын тохой, хөвч тайга, нүүдэлчдийн удам цаатан нөөц, дархад, хотгойд түмний нутгаар аялж, дэлхийн цэвэр усны, хөх цэнхэр сувд-Хөвсгөл далайгаа тойрч 2400км аялсан юм.
 
АЯЛЛЫН НЭЭЛТ, ГАРАА
Болзсон цагтаа Наадмын амралтын дараагийн өглөөний  07:00 цагт цуглацааж эхлэв. Хувьтай хүн хур дагуулдаг гэж. Тэр өглөөнэлээн ахиухан бороо орж байлаа. Бид ч яахив, юун бороо, өмнөөтом зорилт тавьсан тул замд гарахаа л бэлтгэж байлаа. Ачаа Сүх жанжины талбайг тойрч автозамын нойллож аваад чиглүүлэн замд гарлаа, хөсгөөтатаж, Ниссан төвөөсөөхөдлөн, Монгол улсын“0” цэг дээрээс км-ын гүйлтээ, хүлгийн жолоог умард зүг. Гол ус, мөрөн, “нуур-далайголныг гэтлэх, туулах тул бүх машинууддаа сноркил, бамбалзуур намаг, бартаат замд явах тул либотка суурилууллаа. Улс тунхагласны баяраар нэлээн наадсан манайхан(Ниссан төвийнхөн) өглөөгүүр эрт үдэж өгөхөөр цугларч амсангүй байв. Гэвч сайхан сэтгэлийн үзүүрт шар тос”  Энхтайвны өргөн чөлөөгөөр зөрж өнгөрч буй машин, иргэд гараа даллан үдэж байлаа.

Улаанбаатараас гараад замын жижиг суурингуудыг өнгөрч явж, Дархан, Эрдэнэт хүртэл давхиж, Эрдэнэт дээр 1 цагийн завсарлага авснаар дахин, Булган хот, Булган аймгийн нутаг дахь Уран тогооны бэлд очиж хоноглолоо.    

2010-07-15, Уран тогоо уул
 Отоглох газраа шөнө буусан юм. Өвс ихтэй болоод ч тэр үү, модон дотор өвсний чийг нэлээн их байлаа. Майхан саваа барьж, хоол унд идэх нь идээд, амарцгаалааӨглөө нь Уран Тогоо уул руу гарах гэж гимнастик хийж гарлаа. Нэлээн ч өндөр юм байна лээ. Ар талаас нь гардаг замтай. Уран Тогоо уулан дээр гараад бяцхан хурал хийв. Өчигдөр нь 3 номерын аялагчид бууж бие зассан хүнээ мартаад явсан, хойно нь явж байсан машин мартагдсан хүнийг нь авсан зэрэг алдаа хийснийг донгодов. 4 номерынхонд, аялал эхлэхийн өмнө хуралд суугаагүйгээс мэдээгүй байсан хэд хэдэн асуудлуудыг танилцуулав. Багуудад нэр оноох ажлын шалгаруулалт хийж, онцгой нэртэй багт Ниссаны гарын бэлэг-Суудлын дэр бэлэглэв. Энэхүү ажиллагаанд 4 номер Нис, Нис-Нисдэг Ниссангэдэг нэрээрээ түрүүллээ. Хожим нь энэ нэр нь хүндэдсэнталаар дурьдах болно. Эхлээд онцгой нэртэй багт бэлэг өгч байснаа сүүл рүүгээ бүх багтаа бэлгээ өгчихлөө. Ингээд бид хэд патиараа татуулчихаад, аялагч Бадамсамбуу ахынхаа тайлбар мэдээллийг сонслоо.  

 

Continue reading “Ниссан Тур-2010″


Jul 21 2010

Аялагчийнхан НИССАН ТУР-д оролцож байна

Category: Khuvsgul, Nissan Tour, Past Tripsebayar @ 9:10 am

Моннис Интернэшнл компаниас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “НИССАН ТУР” аяллын 2010 оны багийнхан Ниссан төвийн гадаах талбайгаас аяллын замдаа гарлаа. Энэхүү аялалд зөвхөн Ниссан маркын автомашинууд оролцдог бөгөөд Ниссан автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах шалгуур болдог, нөгөө талаас Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, байгалийн сайхныг бусдад таниулах зорилготой байдаг.  “НИССАН ТУР – 2010” аялал нь 2010 оны 7 дугаар сарын 14-нөөс эхэлж, 10 хоногийн турш бартаат замын аяллыг хийж байна. Аяллыг Гараг продакшн сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэдэг тул дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэддээ эх орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг таниулахад онцгой ач холбогдолтой аялал болдог билээ. Энэ жил тэд дэлхийн тундрын өмнөд цэг, Монгол орны хоймор нутаг, мөнх цаст сүрлэг Саян, Тагна, Хорьдол Сарьдагийн нуруу, ян сарьдаг уулс, хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэн бүрдсэн Дархадын хотгор, Хуурчийн алтан шар тал, Улаан тайга, хөвч, Даян дээрхийн шүтээн, Уран дөш, Дэлгэрхаан оргил, Дэлхийн цэвэр усны ундарга, хөх цэнхэр сувд-Хөвсгөл-далай ээж, ардын дуунд мөнхөрсөн Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гол мөрөн, 300 гаруй гүн цэнхэр нуурууд, Булнай, Салбарын халуун, Уртраг, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудаар Монголын Үндэсний Телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлэгтэй хамт Ниссаны хүчирхэг автохүлгүүдээр аялаж явна. “Ниссан Тур 2010” аялалд Аялагчидын төлөөлөгчид Bob, Ижлээ болон Памбага нар оролцож байгаа билээ.

Амжилт хүсье андууддаа. Алтан шар замын ерөөл өргье!


Jun 06 2010

“Mongolia Trophy”-гийн сонин хачнаас

Category: Mongolia Trophy, Past Tripsebayar @ 11:54 am

2010 оны тавдугаар сарын 27-ны 10.00 цаг. “Mongolia Trophy” аяллын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа болох гээд багууд цугларцгааж байлаа. Бидний хувьд нийтийг хамарсан ийм аялал анх удаа зохион байгуулж байгаа болохоор хүн бүхэн тун хариуцлагатай хандаж, хэрэндээ л хичээцгээж байв.

Аялал зохион байгуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 21 хоногийн өмнө уламжлахад минь биднийг дэмжин хамтран ажиллахаар болсон билээ. Бид ч тэдний дэмжлэгт талархан хамтран ажиллаж байлаа. Гэтэл аялал эхлэхээс ердөө ганц хоногийн өмнө Төрийн тусгай хамгаалалттай газрын удирдах албанаас утсаар ярилаа. Баахан жийп унасан залуус 250 мянган төгрөгний бооцоо тавьчихаад дархан цаазтай газарт дураараа давхилдан ралли хийх гээд байна гэж тэд “хардан” аяллыг маань хориглох нь тэр. Яамны дэмжлэгтэй, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын зөвшөөрөлтэй байсан бидэнд энэ мэдээ дэндүү гэнэтийн байв. Бидний ажлын тухай буруу төсөөлөл тэдэнд төрсөн байх. Бид очиж уулзаад, ралли биш адал явдалт авто аялал хэмээн тайлбарлаж, зарим нэг тэмцээнээ бүр цуцалж, зарим тэмцээнийхээ байршлыг өөрчлөхөөр болов. 11.00 цагт аяллын нээлт болж байхад би Байгаль орчны яамны үүдэнд зөвшөөрлөө хүлээгээд сууж байлаа. Нээлт ч боллоо, зөвшөөрлөө ч авлаа.

Ер нь бол, “Mongolia Trophy” шинээр зам мөр гаргахгүйгээр тогтсон хуучин замаар аялдаг, гэхдээ гол нь очсон газар орондоо зүй зохистойгоор хандаж, байгаль орчноо бохирдуулалгүй ул мөргүй аялах дадлыг дотоодын аялагчдад олгохыг зорьсон аялал юм. Бидний энэ санааг, хийж буй ажлыг маань холдогдох албаны хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна аа.

За одоо, албаны өнгө аястай оршлоо өндөрлөж, аяллын сонин хачнаас сонирхуулъя.

Хоёр цагаар саатсаныг эс тооцвол бүх зүйл төлөвлөсний дагуу. Эхний зогсоол маань Тэрэлж дэх хүүхдийн цэцэрлэг. Бид гэр гэрэсээ авчирсан тоглоом, зургийн хэрэгслээ аваачиж бэлэглэсэн юм. Хотын “цамаан” багачуудын уйдсан, бас жаахан голсон тоглоомууд хөдөөгийн тэр багачуудад бол ховорхон сюрприз байлаа. Багачуудыг баярлуулсны дараа анхны тэмцээнээ явууллаа. Багууд бүгд өөр өөрсдийн “Соном өвөө”-нүүдээ сонгож уулын дугуйгаар уралдацгаав. 5.5 км зам тийм ч амар даалгавар байсангүй ээ, ихэнхэд нь. Анхны 20 оноогоо авсан хөөрч баярласан багийн мишээлттэй царайнууд, буруу сонголт хийж баян ходоод авчрах тамирчин уралдуулсан алдаагаа ярилцах хөмсөг ялимгүй зангидаастай, харц нэлээд серьёзный царайнууд анхны тэмцээний төгсгөлийг зураглан үлдээв.

Continue reading ““Mongolia Trophy”-гийн сонин хачнаас”


May 03 2010

Mongolia Trophy “Khag-Tuul Rivers 2010″

Category: Mongolia Trophy, Past Tripsebayar @ 6:53 pm

Адал явдалт, авто аялалд урьж байна

 “Аялагч клуб” болон “Off-Road Mongolia” клубүүд хамтран дотоодын жуулчид болоод авто аялал сонирхогчдод зориулан “MONGOLIA TROPHY” адал явдалт авто аяллыг цуврал болгон зохион байгуулж байна. Анхны аяллаа 2010.05.26 – 30-ны хооронд “Khag-Tuul Rivers 2010” чиглэлээр явуулахаар боллоо. 

 “MONGOLIA TROPHY” нь “Challenge Yourself” (Өөрийгөө сорьцгооё) гэсэн уриатай. Улам бүр орчин үежиж, техник технологийн хурдацтай хөгжлийн алхаанд амрах чөлөөгүй ажиллаж буй завгүй хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх, нөр их ажлын стрессээ тайлах хамгийн шилдэг сонголт байгалийн аялал жуулчлалыг дотоодод хөгжүүлэхэд бидний аялал зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаа билээ. Үзэсгэлэнт байгальд адал явдлаар “хачир” хийх “MONGOLIA TROPHY” нь эх орныхоо үзэсгэлэнт газар орныг нээж, тэдгээрт хүрч очих зарим бартаат авто замыг дотоод, гадаадын жуулчдад нээлттэй болгоход тусална. 

 Уг аялал бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд аялах, хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туршлага нэмэх сургууль болох юм. 

 Аяллын үеэр олон төрлийн хөгжөөнт, спорт тоглоом тэмцээнүүд зохиож нийлбэр дүнгээр эхний 3-н байрыг шалгаруулж

“MONGOLIA TROPHY”цом, 

Bridgestone 4 дугуй, IronMan алсын удирдлагатай лебедки, IronMan амортизатор пүрш-ээр шагнана.

Монголын хөдөөгийн бартаат замд ямар төрлийн 4х4 машин хамгийн тохиромжтой бат бөх болохыг, шаардлага хангах ямар тоног хэрэгсэл хэрэгтэйг, хоол хүнс, хувцас хэрэглэлийг хэрхэн тохируулахыг харьцуулж мэдэх  боломжтой юм. 

 Эх орныхоо байгалийн сайхан, түүх, дурсгалт газруудыг нээж өөрийгөө сорих уриатай аялал маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжин бүтээгдэхүүнийг нь дотоод, гадаадын зах зээлд сурталчлах зорилгыг агуулж байгаа билээ.  NTV телевиз болон ФМ Радио сувгаар нэвтрэх цуврал нэвтрүүлгүүд болон интернэт хуудсаар сурталчилгаа хийгдэнэ. 

Ивээн тэтгэгчид: “Таван Богд Моторс”ХХК,

IronMan 4×4

“Шунхлай Групп” XXK

АПУ-Fusion брэнд

Уулын дугуйн аялагчдын клуб

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

Холбоо барих утас: 96023939, 96623939


Apr 15 2010

Улаанбаатар-Бурхан Халдун-Улаанбаатар

Category: Burkhan Khaldunebayar @ 10:04 am

2010.04.09-10

2010 оны анхны аялал. Энэ оны аяллын салхийг хагалсан хэрэг. Багийн бүрэлдэхүүн харин нэлээд сонирхолтой байлаа. Бид бол яахав ойлгомжтой, авто, мото сонирхдог, улмаар унаж давхих хообийтой, товчхондоо бол техникжсэн улс. Харин хамт явсан хэсэг нөхөд маань явган аялал сонирхдог залуус. Товлосон цагтаа хөдлөх гэсэн боловч нэг маань хойшлуулж болшгүй, хоолой дээр хутга тавьсан чухал уулзалтыг хонтоор дээрээ хийх хэрэгтэй байсан тул бид ажлынх нь гадаа хүлээж байгаад гоонжтой нь машиндаа суулгаж аваад давхив. Ер нь бол иймэрхүү зүйл зүйл үе үе тохиолдоно шүү. Ажлаа ч хиймээр, аялалдаа ч гараад шидчихмээр. Аль алийг нь амжуулах гэж аминдаа бажигдана аа хааяа. Гэхдээ л зохицуулдаг даа. Тийм ээ, манайхаан.

19 залуу дөрвөн машин хөлөглөөд эзэн Богд Чингис хааныхаа хүндлэн биширч, тахиж шүтэж байсан, басхүү хааны онгон хаа нэгтээд нь нуугдаж байж ч мэднэ хэмээн түүхч судлаачдын таамагладаг тэрхүү ариун дагшин нутгийг зорин хөдөллөө. Сааталгүй давхисаар Багануур, цаашлаад Мөнгөнморьт хүрч, найдвартай нь дээр гээд нутгийн залуугаар газарчлуулан отоглох газраа ирлээ. Майхнаа барих, гал түлж, хоол хийх гээд хээрээр гэр хийгчдийн хамаг л ажлыг амжуулсаар үдэш болоход нэг амсхийв. Түүдэг галаа тойрч суугаад, хоорондоо гайгүй сайн танилцав. Өдрийнхөө хөгжилтэй дурсамжийг аяны богцны ганц нэг “юм”-аар ч даруулав. Маргааш нь эрт аяллаа эхлэхээр төлөвлөөд тэгсхийгээд эртхэн амарцгаалаа. 40-80 см хунгарласан цасан дундуур мацан уулын оргилд хүрэх амаргүй даваа ирэх өдрийн нартай хамт биднийг хүлээж байгаа. Тэр шаггүй аяллын бэлтгэл гэж бас яггүй байх нь гарцаагүй ээ.

Цааш унших


« Previous PageNext Page »