Sep 15
Support Villages
Make People Happy
Санаа нийлсэн бидний хэсэг нөхөд нэгдэн, энэхүү клубыг үүсгэн байгуулсан билээ. Ашгийн бус, олон нийтийн, сайн дурын гэх тодотголуудтай. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эх орноо таньж мэдэх, байгаль орчноо хамгаалах зорилготой. Бас хилийн чанад дахь сонирхол нэг залуустай танилцан нөхөрлөх хүсэлтэй. Цаашдаа хөдөөгийн малчин түмэндээ зориулсан хүмүүнлэгийн үйл ажилллагааг идэвхтэй өрнүүлэх төлөвлөгөөтэй. Бидэнтэй нэгдэхийг хүссэн, хамт аялахыг сонирхсон хэнд ч болов нээлттэй.
2010 оны хавар зохион байгуулсан Mongolia Thophy-ийн үеэр оролцогч багууддаа хүсэлт тависан юм. Энэ аялалын нэг хэсэг нь жижигхэн ч гэсэн хүмүүнлэгийн үйлс байлаа. Оролчогчид маань дор бүрнээ хүүхдэд хэрэгтэй, хүүхэд баярлуулах тоглоомууд, бичгийн хэрэгсэл бэлдэж ирсэн байлаа.
Тэрэлж дэх хүүхдийн цэцэрлэг. Бид гэр гэрээсээ авчирсан, худалдаж авсан
тоглоом зургийн хэрэгсэл, дэвтэр, буддаг номуудаа бэлэглэсэн юм. Хотын “цамаан” багачуудын уйдсан, бас жаахан голсон тоглоомууд хөдөөгийн тэр багачуудад бол ховорхон сюрприз байлаа.
Мөн бид нар Босгын гүүрний байгаль хамгаалагчийн постыг засаж, шинэчлэх ажил хийсэн юм. Энэ “субботник” маань модны хулгайн замыг хааж өгсөн болохоор Mongolia Thophy-ийн оролцогчид болон байгаль хамгаалагч Баатар гуай тун баяртай үлдсэн.



June 29th, 2011 at 5:15 am
Hey very nice website!! Man .. Beautiful .. Amazing .. I’ll bookmark your blog and take the feeds also…I am happy to find a lot of useful information here in the post, we need work out more strategies in this regard, thanks for sharing. . . . . .